Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд 4-р сарын 1-ний өдрөөс эхлэн олон улсын жишгийн дагуу IBAN дансны дугаарлалтын системд шилжиж буй билээ. Өөрөөр хэлбэл, харилцагч банк хоорондын гүйлгээ хийхдээ зөвхөн IBAN дансны дугаар ашиглан гүйлгээ хийдэг болж буй. Харин ХААН Банкны данс хоорондын гүйлгээнд IBAN дансны дугаарыг ашиглах шаардлагагүй.