Бидний тухай

Байгууллагын товч танилцуулга

“Титэм Капитал” ББСБ нь анх 2018 оны 10 сарын 21 – ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд 2021 оны 04 сарын 28 – ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч  иргэд болон өрхийн аж ахуй, хуулийн этгээдийн бизнесийг хөгжүүлэн 4 жилийн хамтын үнэ цэнийг бүтээгээд байна. 

Манай байгууллага нь 2024 оны байдлаар Улаанбаатар хотод 2, хөдөө орон нутагт 2 нийт 4 салбартай бөгөөд 17 ажилтантайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Алсын хараа, эрхэм зорилго...

Алсын хараа

Харилцагч төвтэй, тэргүүлэх санхүүгийн байгууллага байх

Эрхэм зорилго

Монгол Улсын санхүүгийн зах зээлд харилцагчийн хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх

Үнэт зүйлс

Харилцагч, хамт олон, тогтвортой байдал

Түүхэн товчоон

2021

2021

-2021.04.28 - ны өдөр Титэм капитал ББСБ үндэсний 100%-ийн хөрөнгө оруулалттай үүсгэн байгуулагдаж Хан-Уул дүүрэгт анхын салбараа нээв.
-2021.09.15 - ны өдөр хөдөө орон нутгийн анхны салбараа Дорнод аймагт салбараа нээсэн.

2022

2022

- Дэлхий нийтээр ковид-19 цар тахлын үед бизнесээ тогтвортой байлгах, бизнесийн тогтвортой байдлын эрсдэлийг ханган ажиллаж зээл олголтыг зохих түвшинд барьж ажилласан.

2023

2023

- Хөдөө орон нутгийн хоёрдахь салбараа Өмнөговь аймаг Даланзадгад суманд нээсэн.

2024

2024

- 2024 онд СЗХ-с нэмж Итгэлцлийн үйлчилгээ, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, гадаад валютын арилжааны тусгай зөвшөөрлийг авав.
- Компанийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн ТУЗ байгуулагдав.
- Чингэлтэй дүүрэгт салбараа нээсэн.

Туршлага, ур чадвар, хариуцлагаар
нэгдсэн хамт олон

Удирдлагын бүрэлдэхүүн

Л. Болд-эрдэнэ

Гүйцэтгэх захирал

Б. Нямхүү

Зээлийн хэлтсийн захирал

Б. Нандин-эрдэнэ

Санхүү хэтсийн захирал

Г. Бат-эрдэнэ

Чингэлтэй салбарын захирал

П. Бадамцэцэг

Дорнод салбарын захирал

Б.Саранцэцэг

Өмнөговь салбарын захирал

2025 оны бүтэц зохион байгуулалтын схем